Friday, October 15, 2010

16x2 LCD Матрицан дэлгэц дээрх электрон цаг

Матрицан LCD дэлгэцээр автомашины автомат асаалттай электрон цаг хийх явцад дэлгэц дээр тоог томоор гаргах санаа төрсөн юм. 5х8 цэгтэй нэг үсэг гардаг хэсэгт тооны нэг сегментийг гаргаснаар 2 мөртэй LCD дэлгэцэн дээр цагны 4 тоог томоор гаргаж болно. Дээрх зурагт 2051 serial программатор дээр LCD дэлгэцийг туршилтын контроллерт нь холбож асаасныг үзүүлэв. Программаторын тухай энэ бичлэгээс үзэж болно.

Зурагнаас нэг тоо нийт 6 үсэг тэмдэгтийн зайнд гарч байгааг харж болно. Тоог илэрхийлэхэд оролцож байгаа нэмэлт 6 тэмдэгтийг тоонуудын төгсгөлд харуулав. Эдгээр тэмдэгтүүдийг LCD дэлгэцийн хэрэглэгч өөрөө зохиож болдог 8 фонтны 6-г ашиглан гаргасан болно. Цагны протьюз дизайн файл болон ассемблер программ, интел HEX файлуудыг  эндээс татаж аваад үзээрэй.

Saturday, October 9, 2010

MIDE-51 Studio on OpCUBE site

Интернэт ухаж яваад OpCUBE гэдэг сонирхолтой вэбсайт олж үзэв. Эндээс төрөл бүрийн төслүүд, MIDE-51 Studio программ хангамж болон бусад программуудыг татаж авч болох нь ээ. Мөн энд 8051 микроконтроллерийн С компайлер байгааг татаж авч болно.

Friday, October 8, 2010

LCD ба 2051

Зарим оюутнууд LCD дэлгэц бүхий микроконтроллерийн систем угсрахдаа порт хүрэлцэхгүй нь хэмээн шууд 89С51 мэтийн 40 хөлтэй микроконтроллер сонгодог. Микроконтроллерийн бүрэн хүчин чадлыг ашиглаж чадахгүй, аль болох хялбар шийдэл рүү тэмүүлэх нь тухайн системийг зохион бүтээж буй хүний ур чадварыг муугаар харуулна. "Бөөсөнд хутга гаргав" гэгчээр нүсэр том контроллер сонгосон хэрнээ хийсэн зүйл нь өчүүхэн бага үүрэг гүйцэтгэдэг систем байх нь элбэг тохиолддог. Иймд АТ89С2051 микроконтроллерт LCD дэлгэцийг холбох 2 хувилбарыг хэлхээний зураг (png зураг, proteus дизайний хамт) болон ассемблер программийг энд татаж авахаар орууллаа. 
Энэхүү 4 битийн холболтын хувилбар нь дэлгэцэнд гаргах мэдээллийг 4, 4 битээр нь 2 удаа LCD дэлгэц рүү шиддэг. 4 битийн мэдээллээс гадна RS, EN гэсэн удирдлагын 2 дохиог холбодог бөгөөд нийт 6 шугамаар дэлгэцийг бүрэн удирдана. Ингэхээр Р1.0, Р1.1 болон Р3 бусад зүйлд ашиглагдаж болно.
Хэрвээ өмнөх хувилбар хангалтгүй бол 74НС595 шифт регистрийг ашиглан портийг өргөтгөж болох юм. Ингэвэл Р1.3-Р1.7 хүртэл 5 порт, шифт регистрийн Q5-Q7 хүртэл 3 порт нийт 8 порт ашиглагдах боломжтой болно. Ерөнхийдөө НС595 шифт регистрийг ар араас нь хэдийг ч холбож портийг өгөтгөж болно. Ингэхэд 2051 контроллероос дахин порт нэмж ашиглахгүй.
Дээрх зурагны эхний хувилбарт LCD дэлгэцийг 2хон портоор удирдахыг харуулжээ. Гэвч энэ хувилбарын хувьд RC хэлхээний хугацааны тогтмолоос хамаарах учир хугацааны саатал ихээр үүсгэж удааширдаг сөрөг талтай. Түүнчлэн программ нь сунжруу, төвөгтэй болох учир 3 утастай хувилбарыг илүүд үзсэн болно. 3 утастай хувилбарын хувьд SDA (Serial data) болон STB (Strobe) дохионуудыг эсэргүүцэгч, диод бүхий AND үйлдлээр холбон EN дохиог гаргаж порт хэмнэсэн байна.
Ингээд ихийг нуршилгүй protes файл болон прогаммыг эндээс татаж аваад өөрсдөө туршаарай.