http://www.electronicslovers.com/2015/03/how-to-add-arduino-library-in-to.html
Линкээс орж сонирхоорой.
Микроконтроллерийн Блог
Блогийг хамгийн эхнээс нь үзээрэй. Тэгвэл улам сайн ойлгох болно.
Monday, March 28, 2016
Monday, December 15, 2014
Микроконтроллер болон микропроцессорын сургалтад урьж байна.
2014-2015 оны оюутны өвлийн амралтаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль дээр Электроникийн систем дизайныг микроконтроллер болон микропроцессор ашиглан хэрхэн хийх талаар сургалт явагдах гэж байна.
Та энэ чиглэлээр өөрийн мэдлэгээ мэдэгдэхүйц нэмэхийг хүсвэл энэ сургалтад хамрагдаарай!
Маш богино хугацаанд электроникийн түлхүүр хэсгүүдийг заах юм.
Доорх линкээр ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай !!!
Monday, July 14, 2014
Raspberry Pi хэрэглэхийг санал болгож байна
Raspberry Pi бол өртөг хямд, кредит
картны хэмжээтэй маш жижигхэн компьютерийн систем юм. Компьютерийн дэлгэц, зурагт,
гар, хулгана холбох боломжтой. Энэ жижигхэн төхөөрөмжөөр жишээ
аван компьютерийн системийн ажиллагааг бүх насны хүмүүст тайлбарлахад тун дөхөм. Мөн компьютерийн системийг хэрхэн програмчлах талаар Scratch, Python
хэл дээр коде бичин жишээ авч болно. Интернетэд холбогдож өндөр нягтшилтай
видео үзэх, дуу сонсох, текст шивэх, тоглоом тоглох гэх мэт компьютер юу хийж
чадах тэр бүхнийг энэ төхөөрөмж хийж чадна. Raspberry Pi сургалтын зориулалттайгаас гадна нөгөө талаас
хүчин чадал өндөртэй тул олон төрлийн тоон төхөөрөмж, хөгжим тоглуулдаг
хэрэгсэл, цаг уурыг станц, хэт улаан туяаны камер зэрэг маш олон төрлийн
байдлаар ашиглагдаж байна.
Энэ хавтангийн олон хувилбараас хамгийн их ашиглагдаж байгаа нь Raspberry Pi B. Анхны модельтой нь харьцуулсан байдлыг
дараах зурагнаас хараарай.
Raspberry Pi-г электроник
талаас нь харвал оролт, гаралтын портуудтай (GPIO) тул олон электроникийн төсөл хэрэглэж болон юм. Доорх зурагт 26 ширхэг оролт гаралтын портуудыг
харуулсан байна. Энгийн портуудаас гадна
SPI, I2C, UART гэсэн гэсэн гурван зориулалтын сериал протоколоор төхөөрөмж
холбож болно. Жишээ нь робот хийж байгаа гэж байна гэж бодвол SPI-аар playstation
2 –ын гар холбоно. Програмын аргаар энгийн GPIO портоор PWM хийж мотор удирдаж
болно. I2C протоколоор төрөл бүрийн сенсор холбох боломжтой. Эдгээр холболт
интерфайс хийж чадсанаар хэрвээ та электроникч бол юу хийж чадахыг төсөөлж
байгаа байхаа.
Модель B гарснаас хойш 2 жилийн дараа илүү олон GPIO
порттой, USB портын тоог 2 дахин нэмсэн, microSD оролттой, илүү сайн дууны
системтэй, чадлын хувьд харьцангуй бага Raspberry Pi B+ модель саяхан шинээр гарлаа. Энэ шинэ хавтан хуучин В хувилбартайгаа үнийн
хувьд адилхан 35 доллараар энэ долоо хоногын 1 дэхь өдрөөс эхлээд зарагдаж
эхэлж байна. Энэ хувилбарыг та Element 14 эсвэл RS Components гэсэн Raspberry
Pi үйлдвэрлэдэг газруудаас захиалж авч болно.
Шинэ хувилбар Model B+ нь үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар Raspberry
Pi v2 –тай адилхан биш боловч хүчин чадлын хувьд нилээд төстэй 512MB RAM, Broadcom
BCM2835 мультимедиа дүрсний процессортой. Нэмэгдсэн зүйл нь 40 ширхэг GPIO порт
ба эхний 26 нь модель В –гийн портуудтай харгалзаад адилхан.
Хэрвээ та электроник болон програмчлалын чиглэлээр оюутан, эсвэл энэ талаар сонирхож эхэлж байгаа бол Raspberry Pi хэрэглэхийг санал болгож байна. Яагаад гэвэл хамгийн өргөн тархсан, хавтангын талаар мэдээлэл түгээмэл олдоно.
Monday, June 23, 2014
Микроконтроллер
Хэрвээ танай гэр дотор 20
гаруй микроконтроллер байгаа гэвэл та итгэх үү? Орчин үеийн бүх цахилгаан хэрэгсэл зурагт, принтер, индүү, хөргөгч, утас
... дотор микроконтроллер байдаг. Бид юу болох талаар мэдээгүй
атал өдөр тутам хэрэглэж байсан байна шүү дээ. Жилд
ойролцоогоор 2 тэрбум микроконтроллер үйлдвэрлэгдэж байна. Электроник,
цахилгаан, инженерийн салбарыг үүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Учир нь
шинээр ямар нэг төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэхэд микроконтроллер
програмчлах, ашиглах шаардлага тулгардаг. Товчхондоо технологийн түлхүүр гэж
ойлгож болно.
Микроконтроллер
японы жижиг тооны машин үйлдвэрлэдэг байсан бизнес компьютерийн корпорациас
(Busicom) 1969 оны үеэс эхтэй. Тооны машиний хийдэг үйлдэл маш тодорхой,
алгоритм бэлэн байсан тул үйлдвэрлэхэд үр ашиг өндөртэй, тусгайлан
зориулж бэлтгэсэн интеграл схем (IC-integrated circiut) хэрэгтэй байжээ. Ийм
чип бүтээж өгөх хүсэлтийг Интел компаний Marcian Edward "Ted" Hoff,
Jr –д тавьсан ба удаан хугацаанд ажилласаны үр дүнд уламжлалт IC дизайнаас
нилээд өөр шийдэлтэй чип зохион бүтээсэн. Гол санаа нь тус тусдаа өөр
ажиллагаатай IC-үүдийн ажиллагааг програмийн санах ойд хадгалагдсан мэдээллээр
удирдах, мөн тэдгээрийг нэг IC-д багтаах байв. Энэ нь анхны микроконтроллер
байв. Үүний дараа Интелийн IC зохион бүтээх тасгийн ахлагч Federico
Faggin японы Busicom тооны машин үйлдвэрлэх төсөлд нэгдэн хэрэглэгч шууд
хэрэглэж болохуйц төхөөрөмж зохион бүтээх ажилд орсон. Ингээд 9 сарын дараа
шууд ашиглаж болохуйц анхны микроконтроллер ашигласан төхөөрөмж зохион бүтээсэн
бөгөөд олон нийтэд танилцуулах эрх Biscom-д байв. 1971 онд Интел корпораци
энэ төрлийн зах зээлд чиглэн анхны 4-н битийн микропроцессор 4004 чип зохион
бүтээжээ. Микропроцессор 4004 нь секундэд 6000 үйлдэл хийх чадвартай байсан ба
яг дараа жил нь Интел 8008 микропроцессорыг Texas
Instruments компаний тусламжтайгаар хөгжүүлсэн. Уг микропроцессор 16кb
програмын санах ой, 45 үйлдэл хийх чадвар (+, - ,* ,/ , &, OR, XOR
гэх мэт …), секундэд 300 мянган үйлдэл гүйцэтгэх чадвартай байсан. Энэ
бол анхны орчин үеийн микропроцессор, одоо ашиглаж байгаа микропроцессорын
суурийг тавьжээ.
Та бүхэн яагаад микроконтроллерийн түүх ярих гэж байгаад микропроцессор яриад
явсныг гайхаж байгаа байх. Энэ 2-ын ялгааг ойлгоход, тодорхойлоход багагүй
мэдлэг, хоёуланг нь хэрэглэж үзсэн туршлага хэрэгтэй.
Микропроцессор
8008 гарсны дараахан Motorola компани 8 битийн 6800 серийн микропроцессор хийх
ажлаа эхлүүлсэн. Мөн түүний хажуугаар ижил бүтэцтэй 6820 ба 6850 серийн
микропроцессор зэрэг эхлүүлсэн. Энэ серийн микропроцессоруудыг маш богино
хугацаанд Интелээс өөр компани бүтээсэн бөгөөд электроникийн хөгжилд дэвшил
авчирсан бүтээгдэхүүн болсон юм. 1974 он гэхэд микропроцессор үйлдвэрлэх явдал
нь тэр үеийн электроник технологи үйлдвэрлэгчдийн гол өрсөлдөөний талбар болсон
байв. Тэдгээр компаниуд үнийг бууруулах, олон тоогоор хямд үйлдвэрлэх арга зам хайж
байсан. 1975 онд MOS Technology компани үнийг огцом буулгаж Motorola,
Intel компаниуд 69.95 доллараар зарж байсан 6501 ба 6502 –ийг ердөө 25-хан
доллараар худалдаалж эхэлсэн юм. Удалгүй 6502 хямд үнэ, 56 үйлдэл хийх чадвар,
64kb програмын санах ойн хаягтайгаараа хамгийн алдартай, өргөн хэрэглэгддэг 8-н
битийн микропроцессор болов. Тус микропроцессорыг Rockwell, Sznertek, GTE, NCR,
Ricoh гэх мэт маш олон компани авч ашиглаж байсан ба 1975-аас 1982 он
хүртэл жилд 15 сая орчим зарагдаж байв.
Микропроцессорын
хөгжлийн явцад гарсан өөр нэг дэвшил бол Intel корпорацийн гаргасан 8080 серийн
микропроцессор ба түүний олон төрлийн хувилбар байв. Гэвч бусад
микропроцессоруудаас нилээд өндөр үнэтэй байжээ. Тэр үед Интелд ажиллаж байсан
Federico Faggin хуучин ажлаа орхин Zilog компанийг байгуулан 8080
микропроцессорын бүтэц дээр тулгуурлан ямар нэг тохиромжтой бүтэц гаргахыг
эрмэлзэж эхэлсэн. Тэрээр 1976 онд маш олон үйлдэл хийх, өндөр багтаамжтай Z80-г
худалдаанд гаргасан. Z80 бол тухайн үедээ хамгийн гүйцэтгэл өндөртэй
микропроцессор байсан ба 64kb програмын санах ойтой, 176 үйлдэл гүйцэтгэх
чадвартай, маш олон регистрүүдтэй, шинээр мэдээлэл дотроо сэргээн хадгалах
чадавхи бүхий динамик RAM-тай, дан ганц тэжээлээр ажилладаг шинэлэг төхөөрөмж
болсон. Ингэснээр 8 битийн микропроцессорын зах зээлийг богино хугацаанд
амжилттай эзэлсэн. Тухайн үед 8080 дээр хийгдсэн компьютерүүд маш бага
хугацаанд Z80 –руу шилжсэн, мөн тус компаний өрсөлдөгч байсан Mostek,
NEC, SHARP, SGS гэх мэт компаниуд тэдний технологийг шууд хуулбарлан хийж
байлаа.
Ингээд 1976 онд Intel корпораци Z80-г үйлдвэрлэсэн Zilog компанитай энэ салбарын
бизнесийг хуваалцах болсноор их хэмжээний алдагдал хүлээх болсон. Тэр жил Intel
өмнөх 8080-ийн шинэчилсэн хувилбар болох 8-н битийн микропроцессор 8085 –г
үйлдвэрлэсэн боловч Z80-с
тааруу байсан. Intel энэ тулаанд бүрэн далаараа тавиулсан юм. Инээдэмтэй нь
8085 микропроцессорын бүтцийн талаар манай урдаа барьдаг сургуулиуд одоо хүртэл
заадаг юм. Монголд юу болдог талаар бичвэл хэцүү. Энэ 2 микропроцессорын
тулаанд 6809, 2650, SC/MP гэх мэт олон микропроцессор худалдаанаас шахагдан
гарсан. Эдгээр төрлийн микропроцессоруудаас 6502 ба Z80 одоо хүртэл худалдаанд
байгаа.
Харин одоо анхны микроконтроллер хэрхэн бүтсэн талаар ярианд ороё.
Микропроцессор, микроконтроллер зарчмийн хувьд ялгаагүй боловч орчин үеийн
инженерүүд ялгаатай гэж үздэг. Микроконтроллер нь функцийн хувьд олон ялгаатай.
Микроконтроллер бол шууд ажиллагааны зориулалтаараа зарагддаг, шууд зохицуулах
боломж бүхий төхөөрөмж. Харин микропроцессорыг тооцоолон бодох машин гэж ойлгож
болно. Хэрэглэгч ажиллагааг нь өөрчлөх
боломжгүй. Өөрчлөхийн тулд гадна нь заавал чип нэмж тавьдаг. Микропроцессор бол
компьютерийн зүрх нь. Компьютерийн эх хавтан дээр програмын санах ой, тогтмол
санах ой хатуу диск HARD, шуурхай санах ой RAM, дууны систем гэх мэт зүйлс
байдаг. Тэгвэл микроконтроллерт эдгээр зүйлс багасгасан хэлбэрээр нэг чипэнд
багтсан байдаг. Энэ 2-ын түүхийг хооронд нь ялгахад бэрх юм.
Гэсэн хэдий боловч одоогийн микроконтроллерийн бүтэцтэй төстэй төхөөрөмжийг
1971 онд техникийн инженер Gary Boone, Michael Cochran нар бүтээсэн гэж үздэг.
Тэдний ажлын үр дүн нь TMS 1000 бөгөөд 1974 онд худалдаанд гарч
эхэлсэн. Энэ нь зөвхөн уншиж болох санах ой (ROM), шуурхай санах ой (RAM),
процессор, чип доторх клок үүсгэгч төхөөрөмжүүдийн хоршил байсан юм. Энэ микроконтроллерыг Texas
Instruments 1972-с 1974 оны хооронд үйлдвэрлэдэг байсан тооны машинд хэрэглэдэг
байв. 1983 он гэхэд TMS 1000 ойролцоогоор 100 сая хувь зарагдсан байсан
юм. Энэ үед Intel удирдлагын төхөөрөмжид хамгийн үр ашигтай чип хийж
гүйцэтгэхээр ажилдаа орсон байсан. Энэ нь Intel 8048 нэртэйгээр 1977 онд
худалдаанд гарсан ба бүтцийн хувьд өмнөх
хувилбараас онцын ялгаагүй ч илүү олон порттой байв. Үүнийг маш олон
персонал компьютерийн гар (keyboard) болон бусад төхөөрөмжид хэрэглэснээр нийтдээ тэрбумаас
илүү тоогоор борлуулагджээ. Тэр үед Intel-ийн ерөнхийлөгч Luke J. Valenter
хэлэхдээ “Манай компаний түүхийн нэгэн том амжилт бол микроконтроллерийн салбар
ба манай орлогийн нийт 25% -ийг бүрдүүлж байна” гэсэн байна. Үүнийг бид 8048
ийн бүл гэж ярьдаг ба бүүр сүүлд үүнийг 8051 бүлийн контроллерүүд орлох болсон.
Ихэнх микроконтролеррүүд тэр үед 2 хувилбартай байсан. Нэг дэх хувилбар нь дээрээ гэрэл нэвтрүүлдэг цонхтой, доор нь дахин арчиж хадгалах боломж бүхий програмын санах ойтой(EPROM). Програмчлахдаа тусгай ультра гэрэл гаргадаг төхөөрөмжөөр шарж програмчилдаг. Манайхан одоо хүртэл микроконтроллерт програм хуулахыг шарна гэж ярьдаг тэгвэл ийм учиртай байжээ. Хэрвээ програмаа устгахыг хүсвэл гэрэлд гаргадаг. Харин 2 дахь хувилбар нь ганцхан удаа програмчлаад хаядаг байж "one-time programmable PROM". Энэ хувилбарууд санах ойн бүтцийн хувьд онц ялгаагүй, ялгаатай зүйл нь програмыг дахин устгах боломжгүй байжээ.
Ихэнх микроконтролеррүүд тэр үед 2 хувилбартай байсан. Нэг дэх хувилбар нь дээрээ гэрэл нэвтрүүлдэг цонхтой, доор нь дахин арчиж хадгалах боломж бүхий програмын санах ойтой(EPROM). Програмчлахдаа тусгай ультра гэрэл гаргадаг төхөөрөмжөөр шарж програмчилдаг. Манайхан одоо хүртэл микроконтроллерт програм хуулахыг шарна гэж ярьдаг тэгвэл ийм учиртай байжээ. Хэрвээ програмаа устгахыг хүсвэл гэрэлд гаргадаг. Харин 2 дахь хувилбар нь ганцхан удаа програмчлаад хаядаг байж "one-time programmable PROM". Энэ хувилбарууд санах ойн бүтцийн хувьд онц ялгаагүй, ялгаатай зүйл нь програмыг дахин устгах боломжгүй байжээ.
1993 онд анхны цахилгаан гүйдлээр програмчилж, цахилгаан гүйдлээр програмыг
устгах боломж бүхий (EEPROM) микроконтроллерүүд гарч эхэлсэн. Энэ нь
микроконтроллерийн програмчлах хурдыг маш хурдан болгосоноос гадна өөр дотроо
өөрийгөө програмчлах боломж бүхий болсон. Анх Microchip PIC16x84 микроконтроллерт хэрэглэсэн гэж ярилцдаг
боловч энд баримт хэрэгтэй. Яг тэр онд Atmel company 8048 дээр суурилсан маш
хурдан санах ойтой, тусгай төрлийн EEPROM микроконтроллерыг танилцуулсан. Бусад
компаниуд энийг маш хурдан дууриаж бүтээгдэхүүнээ адилхан болгосон. 1996 онд
Atmel энэ төрлийн санах ой ашигласан MCS-8051 бүлийн микроконтроллерийг
танилцуулснаас хойш ойролцоогоор арван жилийн хугацаанд хамгийн түгээмэл
хэрэглэгдэж байсан. Түүнээс хойш 16, 32 битийн микроконтроллерүүд Atmel болон
Microchip гэх мэт компаниуд байнга үйлдвэрлэсээр байна. Одоо энэ төрлийн
микроконтроллерийн үнэ буурсаар 8 битийн микроконтроллерийг 0.25
ам.доллараас хямд үнээр худалдаж авч болно. Хэрвээ микроконтроллер гэж юу вэ,
8051 бүлийн микроконтроллер хэрхэн програмчлах талаар уншъя гэвэл Бат-Отгон
багшийн бичсэнээр энэ блогийг эхнээс нь уншаарай.
Ойрын жилүүдэд электроник
сонирхогч хоббигоороо юм хийдэг залууст зориулсан програмчилдаг хавтангууд их
гарах болсон. Хамгийн нийтлэг нь Arduino ба Raspberry Pi хавтангууд юм.
Энэ 2 хэмжээ, үнэ, харагдах байдлын хувьд нилээд төстэй. Гэхдээ энэ 2 нь
үүргийн хувьд хэд хэдэн том ялгаатай. Raspberry Pi бол бага хэмжээний компьютер
Lunix үйлдлийн системтэй, микропроцессортой. Харин Arduino бол цэвэр AVR бүлийн
микроконтроллер дээр суурьлагдагдсан. Ижил тал нь оролт гаралтын
портуудтай, электроникийн бусад эд анги
төхөөрөмжийг удирдах боломжтой юм. Микропроцессор ба микроконтроллер эргээд
нилээд төстэй болсон ба юунд хэрэглэхээс шалтгаалж хүссэнээ сонгож болно.
Бид энэ салбарт дэлхийн
нийтийн хөгжлөөс ойролцоогоор арван жил хоцорч байна. Чадварлаг монгол
инженерүүд энэ тэнд ганцаараа ажилладаг. Монголд юм хийе гэхэд мэдлэг нь байгаа
ч технологи нь байхгүй хэмээн ярилцаж байна. Энэ асуудал хэдэн жилийн дараа
шийдэгдэж магадгүй юм. Гэвч тэр үед дэлхий хаана яваад бид хаана явж байхыг
мэдэхгүй. Байгалийн баялгаа ашиглахын хажуугаар технологийн салбараа маш хүчтэй
дэмжиж голлох салбар болгох шаардлагатай байна.
Subscribe to:
Posts (Atom)