Thursday, June 6, 2013

6LoWPAN ба ATmega256RFR2

Atmel фирм IPv6 сүлжээнд утасгүй сүлжээгээр холбогдох Финландаас 6LoWPAN програм хангамж протоколийг худалдан авсан.

Энэхүү лицензийг худалдан аваснаар Атмел утасгүй холбоогоор IPv6 сүлжээнд холбогдох микроконтроллер хийн эмбеддэд төхөөрөмжүүд хийх боломжтой болсон юм. Удахгүй гарах Sensinode’s NanoStack 2.0 Атмелийн ATmega256RFR2 утасгүй холбооны микроконтроллер ашиглах гэж ажиллаж байна. Цаашид NanoRouter 3.0-ийг Атмел SAM4E Cortex-M4 санах ойд тулгуурласан MCU, AT86RF231, AT86RF233 бага чадалд ажилладаг микроконтроллерүүд, IEEE 802.15.4 RF хүлээн авагчүүдаар хангах юм байна .

NanoStack 2.0, NanoRouter 3.0 зохиогчид нь Атмелийн онлайн худалдаа болон Atmel Studio 6- гийн embedded app store-оор зарагдана. Сүлжээний протокол өөрчлөгдөж буйгаас 4->6 ойролцоолон тоцоолсоноор дэлхийд 2017 он гэхэд нийт нэг тэрбум гаран ийм технологи ашигласан төхөөрөмж зарагдана гэсэн судалгаа байна.
Жаахан зүйл уншаад энэ микроконтроллерийг олбол эвтэйхэн юм хийчмээр санагдаж байна.

Saturday, March 16, 2013

Кансант сургалт 2 дахь өдрийн семинарын хичээл

Дараах линкеер орж татаж авна уу.

http://www.mediafire.com/?awf65kqi6ac6id3

AVR interrupt, timer counter, I2C bus

MPS-2407 Даралтын мэдрэгч хэрхэн ашиглах вэ ?

Зураг 1: Гаднаас харагдах байдлаар
Зураг 1: Гаднаас харагдах байдлаар
Зураг 2: Хэлхээ

Зураг 3: Тэжээл +5V үе дэх P-V

MPS-2407 даралтын мэдрэгч нь дотоод бүтэц нь Уньстоны гүүрээс тогтох 4 эсэргүүцлээс бүрдэнэ. Энэ эсэргүүцэлүүд нь даралтаас хамаарч өөрчлөгдөх ба нийт эсэргүүцэл нь даралтаас үл хамааран тогтмол  5кОм байдаг. Абсольют вакуум нөхцөлд гүүрийн эсэргүүцлүүд адилхан, 2 гаралтын хүчдэлийн зөрүү 0V байна. Далайн түвшнээс 0м зайд 15 цельсийн температурт даралт ойролцоогоор 100кПа байдаг бөгөөд энэ үед гүүрийн нэг талын 170 Ом эсэргүүцлээр өөрчлөгдөнө.
Тэгвэл тэжээлийн хүчдэлийг +5.0V -оор тохируулаад 2 гаралтын хүчдэлийн зөрүүг хэмжвэл Зураг 3: дээр харуулсан байдлаар шугаман хамаарна.
Дээрх мэдрэгчийн ажилгааг симулъяцын програм дээр дүрсэлвэл дараах байдлаар хийж болно.
Зураг 4: Симулъяцийн програм дээр дүрсэлсэн байдал
Микроконтроллерт холбохдоо дифференциал өсгөгчийг ашиглана. Атмега контроллерийн ADC ялгаварлан өсгөгчтэй бөгөөд ADC2 болон ADC3 хооронд 10х өсгөн дараах байдлаар даралтын мэдрэгчийг хийж болно.

http://www.mediafire.com/?0h356x6fax4n4x3


Мэдээллийг
http://akizukidenshi.com/download/mps-2400series.pdf
http://einstlab.web.fc2.com/Barometer/BarometerA.html

Cansat сургалтанд

          Өнөөдөр МУИС ФЭС дээр болж байгаа кансатын сургалтан дээр хийсэн температур хэмжих төслийн ажлаа энд share хийлээ. Дараах линкээс татаад аваарай.

http://www.mediafire.com/?wl461z083222cg6

Энд бичигдсэн зүйл Кансатын сургалтанд яригдсан учраас програмын ард коммент бичсэнгүй.

Мөн өнөөдөр хичээл үзсэн хичээлүүд болон зарим сенсоруудын datasheet-ийг дараах линкээр орууллаа.

http://www.mediafire.com/?5gghci5p03h7o92