Monday, April 20, 2009

Микроконтроллер гэж юу вэ?

Өнөөдөр микроэлектроникийн хөгжил дээд цэгтээ хүрч байна. Орчин үеийн техникийн хөгжлийн нэг гайхамшиг бол микроэлэектроник юм. Түүн дотроо микрокомпьютер, микропроцессорын техник хөгжсөнөөр төрөл бүрийн автоматууд, роботууд зохион бүтээгдэж, үйлдвэрлэлийг автоматжуулахаас гадна ахуйд нэвтэрч байна. Өнөөдөр гэр оронд хэрэглэдэг энгийн нэг будаа агшаагчаас эхлээд бүхий л цахилгаан хэрэгсэлүүд автоматчилагдаж байгаа билээ. Тэрхүү автомат цахим хэсэг нь микропроцессорын техник дээр тулгуурладаг.
Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхэд залуус автомат робот зохион бүтээж хоорондоо уралдаж, тэмцэлддэг "Робокон" тэмцээн зохиогддог боллоо. Энэ тэмцээнд бичил "Робот" зохион бүтээж оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус өдрөөс өдөрт олширч байгаа билээ. Тэгэхээр би нэлээд хэдэн жил дээд сургуульд электроникийн хичээл заасан хүний хувьд энэхүү блогоор "Микроконтроллер" гэж юу болох, түүгээр хэрхэн автомат төхөөрөмжүүд хийж болох тухай ойлголтуудыг анхлан суралцагч залууст хүргэхийг зорьж нээж байна.
Ингэхийн тулд хамгийн энгийн бөгөөд авсаархан, бас ч гэж нэлээд хүчтэй MCS-51 бүлд багтдаг AT89C2051 микроконтроллерийг сонгон авлаа. Энэхүү "бяцхан" компьютерийг гартаа оруулаад авбал Intel-8051 төрлийн бүх контроллеруудыг ашиглах чадвартай болно.
Контроллерийг хэрхэн программчилдаг, түүгээр автомат төхөөрөмж хэрхэн зохион бүтээх талаар мэдлэгтэй болохын тулд миний бичсэн гарын авлагыг дараах линкээс татаж авч уншина уу. Энэ гарын авлагад 2005 онд микроконтроллерийн хичээлийг орохдоо ашигласан хамгийн хялбар хийцтэй AT89C2051 микроконтроллерийн программчлагч төхөөрөмж, түүнийг хэрхэн хийх болон ашиглах талаар зөвлөгөө бий. Хэрэв микроконтроллерийг программчилж суръя гэвэл өөрийн гэсэн программатортой байх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн программчилсан контроллероо ажиллуулж шалгах микроконтроллерийн эх хавтанг угсарч бэлдэх шаардлагатай болно. Ингээд гарын авлага татах линкүүд нь:
1. http://www.mediafire.com/file/toxcdnym2mo/MCB01.pdf Гарын авлагын 1-р хэсэг
2. http://www.mediafire.com/file/jmnwcyii5di/MCB02.pdf Гарын авлагын 2-р хэсэг
3. http://www.mediafire.com/file/noaztd2ugm5/MCB03.pdf Гарын авлагын 3-р хэсэг
Энд 3-р хэсгийг бүрэн гүйцэд дуусгаагүй учир хүлцэл өчье. Цаашид үргэлжлүүлэх зав гарвал хийх болно.
Нэгдүгээр хэсэгт микроконтроллер гэж юу болох, MCS-51 бүлийн ассемблерийн хэл болон хөрвүүлэгчийн тухай, бяцхан контроллер AT89C2051-ийг программчлах төхөрөөмжийг хэрхэн хийх, түүнийгээ хэрхэн ашиглах талаар бичсэн болно. Хоёрдугаар хэсэгт AT89C2051 микроконтроллерийн эх хавтанг хэрхэн угсрах болон энэхүү микроконтроллерийн дотоод бүтэц, зохион байгуулалтын тухай анхны ойлголтуудыг өгсөн болно.
Микроконтроллерыг программчилахад шаардлагатай Keil assembler хөрвүүлэгчийг:
http://www.mediafire.com/file/grmmn3ojnmg/ASM51.zip линкээс татаж аваарай. Харин энэхүү хөрвүүлэгчийн англи хэл дээрх зааврыг:
Мөн анхан шатны дасгал программуудын жишээг:
AT89C2051 микроконтроллерийн datasheet файлийг:
түүний ассемблерийн хэл дээрх инструкцүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг:
http://www.mediafire.com/file/zknt1kgymwm/INSSET.PDF линкээс авч хадгалаарай. Эдгээр бүх файлууд бүгд чухал шаардлагатай учир бүгдийг авч хадагална уу.
MCS-51 бүлийн контроллеруудын дэлгэрэнгүй зааврыг ч мөн аваад хадгалсан байхад илүүдэхгүй. http://www.mediafire.com/file/tyzm1mvnhmz/MCS-51_MANUAL.PDF
За ингээд амжилт хүсье. Асуух тодруулах зүйл байвал соммент үлдээгээрэй.

4 comments:

  1. bagshaa 2051-iin serial portiin baudrate hurdiig 115200 bps hurdtaigaar tohiruulahiin tuld yamar des daraatai yamar tootsoo hiij yaj programchilj boloh talaar delegrengui tailbar uguuch

    ReplyDelete
  2. Wow!!!!!
    Өнөөдөр л энэ блогийг олж үзлээ. Иймэрхүү зүйлсийг яг яаж хийдэг юм болоо гэж дотроо их гайхдаг байж билээ. Одоо таны блогийг үзээд байждээ.

    ReplyDelete
  3. саак байна амжилт,яаж холбоо барих вэ?

    ReplyDelete