Saturday, March 16, 2013

Кансант сургалт 2 дахь өдрийн семинарын хичээл

Дараах линкеер орж татаж авна уу.

http://www.mediafire.com/?awf65kqi6ac6id3

AVR interrupt, timer counter, I2C bus

MPS-2407 Даралтын мэдрэгч хэрхэн ашиглах вэ ?

Зураг 1: Гаднаас харагдах байдлаар
Зураг 1: Гаднаас харагдах байдлаар
Зураг 2: Хэлхээ

Зураг 3: Тэжээл +5V үе дэх P-V

MPS-2407 даралтын мэдрэгч нь дотоод бүтэц нь Уньстоны гүүрээс тогтох 4 эсэргүүцлээс бүрдэнэ. Энэ эсэргүүцэлүүд нь даралтаас хамаарч өөрчлөгдөх ба нийт эсэргүүцэл нь даралтаас үл хамааран тогтмол  5кОм байдаг. Абсольют вакуум нөхцөлд гүүрийн эсэргүүцлүүд адилхан, 2 гаралтын хүчдэлийн зөрүү 0V байна. Далайн түвшнээс 0м зайд 15 цельсийн температурт даралт ойролцоогоор 100кПа байдаг бөгөөд энэ үед гүүрийн нэг талын 170 Ом эсэргүүцлээр өөрчлөгдөнө.
Тэгвэл тэжээлийн хүчдэлийг +5.0V -оор тохируулаад 2 гаралтын хүчдэлийн зөрүүг хэмжвэл Зураг 3: дээр харуулсан байдлаар шугаман хамаарна.
Дээрх мэдрэгчийн ажилгааг симулъяцын програм дээр дүрсэлвэл дараах байдлаар хийж болно.
Зураг 4: Симулъяцийн програм дээр дүрсэлсэн байдал
Микроконтроллерт холбохдоо дифференциал өсгөгчийг ашиглана. Атмега контроллерийн ADC ялгаварлан өсгөгчтэй бөгөөд ADC2 болон ADC3 хооронд 10х өсгөн дараах байдлаар даралтын мэдрэгчийг хийж болно.

http://www.mediafire.com/?0h356x6fax4n4x3


Мэдээллийг
http://akizukidenshi.com/download/mps-2400series.pdf
http://einstlab.web.fc2.com/Barometer/BarometerA.html

Cansat сургалтанд

          Өнөөдөр МУИС ФЭС дээр болж байгаа кансатын сургалтан дээр хийсэн температур хэмжих төслийн ажлаа энд share хийлээ. Дараах линкээс татаад аваарай.

http://www.mediafire.com/?wl461z083222cg6

Энд бичигдсэн зүйл Кансатын сургалтанд яригдсан учраас програмын ард коммент бичсэнгүй.

Мөн өнөөдөр хичээл үзсэн хичээлүүд болон зарим сенсоруудын datasheet-ийг дараах линкээр орууллаа.

http://www.mediafire.com/?5gghci5p03h7o92