Wednesday, June 3, 2009

Гэртээ РСВ хийцгээх үү?

Саяхан нэг хөөрхөн сайт олж харав. Хуучин муусайн сэтгүүлийн шохойтой цаасыг ашиглан РСВ-гээ гэртээ идүүлж болох нь байна шүү. Дараах линкийг сайн уншаарай.
http://www.riccibitti.com/pcb/pcb.htm
Плат хийх сонирхолтой хүүхдүүдэд энэ мэдээлэл маш чухал юм байна. Хэрвээ 2 талтай (Double sided) РСВ хийе гэвэл http://myweb.cableone.net/wheedal/pcb.htm линкийг сонирхоорой.

Tuesday, May 26, 2009

Элекроникийн e-bookний цуглуулга

Энэхүү блогоос электрониктой холбоотой төрөл бүрийн номуудыг татаж авч сонирхоорой. http://ali-almukhtar.blogspot.com/

Saturday, May 9, 2009

Serial programmer for AT89C2051

This is a Programmer for AT89C2051 microcontroller combined with Runner part for testing programmed microcontroller. Original idea of this programmer created by Wichit Sirichote from Thailand. It is very convinient to use it for learning this small microcontroller. You can program the microcontroller on the first ZIP socket, and run programmed microcontroller on the other one. Experimental boards can be attached to the 20 pin header connector.

Pic. 1.
Pic. 1 shows assembled prototype of the Programmer/Runner.


Pic. 2
Schematic diagram of the board is shown in pic. 2. Programmer and Runner parts share same power supply, serial port and quartz oscillator as well. Serial ports level converter is assembled on transistors. Firmware writer1.hex and EZ-Downloader V4.1 program can be downloaded from Wichit's site. Tough I assembled as a prototype I made PCB design for this board.
Pic. 3. PCB design

Thursday, May 7, 2009

Программатор ба эх хавтан

Өмнөх нийтлэлд дурдсан хамгийн хялбар программатор болон программчлагдсан контроллерийг ажиллуулж турших эх хавтангийн угсрагдсан байдлын зургийг нийтлэв.
Зураг 1. Программатор
Зураг 2. Микроконтроллерийн эх хавтан

Monday, April 20, 2009

Микроконтроллер гэж юу вэ?

Өнөөдөр микроэлектроникийн хөгжил дээд цэгтээ хүрч байна. Орчин үеийн техникийн хөгжлийн нэг гайхамшиг бол микроэлэектроник юм. Түүн дотроо микрокомпьютер, микропроцессорын техник хөгжсөнөөр төрөл бүрийн автоматууд, роботууд зохион бүтээгдэж, үйлдвэрлэлийг автоматжуулахаас гадна ахуйд нэвтэрч байна. Өнөөдөр гэр оронд хэрэглэдэг энгийн нэг будаа агшаагчаас эхлээд бүхий л цахилгаан хэрэгсэлүүд автоматчилагдаж байгаа билээ. Тэрхүү автомат цахим хэсэг нь микропроцессорын техник дээр тулгуурладаг.
Сүүлийн жилүүдэд манай улсад хүүхэд залуус автомат робот зохион бүтээж хоорондоо уралдаж, тэмцэлддэг "Робокон" тэмцээн зохиогддог боллоо. Энэ тэмцээнд бичил "Робот" зохион бүтээж оролцох хүсэл эрмэлзэлтэй залуус өдрөөс өдөрт олширч байгаа билээ. Тэгэхээр би нэлээд хэдэн жил дээд сургуульд электроникийн хичээл заасан хүний хувьд энэхүү блогоор "Микроконтроллер" гэж юу болох, түүгээр хэрхэн автомат төхөөрөмжүүд хийж болох тухай ойлголтуудыг анхлан суралцагч залууст хүргэхийг зорьж нээж байна.
Ингэхийн тулд хамгийн энгийн бөгөөд авсаархан, бас ч гэж нэлээд хүчтэй MCS-51 бүлд багтдаг AT89C2051 микроконтроллерийг сонгон авлаа. Энэхүү "бяцхан" компьютерийг гартаа оруулаад авбал Intel-8051 төрлийн бүх контроллеруудыг ашиглах чадвартай болно.
Контроллерийг хэрхэн программчилдаг, түүгээр автомат төхөөрөмж хэрхэн зохион бүтээх талаар мэдлэгтэй болохын тулд миний бичсэн гарын авлагыг дараах линкээс татаж авч уншина уу. Энэ гарын авлагад 2005 онд микроконтроллерийн хичээлийг орохдоо ашигласан хамгийн хялбар хийцтэй AT89C2051 микроконтроллерийн программчлагч төхөөрөмж, түүнийг хэрхэн хийх болон ашиглах талаар зөвлөгөө бий. Хэрэв микроконтроллерийг программчилж суръя гэвэл өөрийн гэсэн программатортой байх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн программчилсан контроллероо ажиллуулж шалгах микроконтроллерийн эх хавтанг угсарч бэлдэх шаардлагатай болно. Ингээд гарын авлага татах линкүүд нь:
1. http://www.mediafire.com/file/toxcdnym2mo/MCB01.pdf Гарын авлагын 1-р хэсэг
2. http://www.mediafire.com/file/jmnwcyii5di/MCB02.pdf Гарын авлагын 2-р хэсэг
3. http://www.mediafire.com/file/noaztd2ugm5/MCB03.pdf Гарын авлагын 3-р хэсэг
Энд 3-р хэсгийг бүрэн гүйцэд дуусгаагүй учир хүлцэл өчье. Цаашид үргэлжлүүлэх зав гарвал хийх болно.
Нэгдүгээр хэсэгт микроконтроллер гэж юу болох, MCS-51 бүлийн ассемблерийн хэл болон хөрвүүлэгчийн тухай, бяцхан контроллер AT89C2051-ийг программчлах төхөрөөмжийг хэрхэн хийх, түүнийгээ хэрхэн ашиглах талаар бичсэн болно. Хоёрдугаар хэсэгт AT89C2051 микроконтроллерийн эх хавтанг хэрхэн угсрах болон энэхүү микроконтроллерийн дотоод бүтэц, зохион байгуулалтын тухай анхны ойлголтуудыг өгсөн болно.
Микроконтроллерыг программчилахад шаардлагатай Keil assembler хөрвүүлэгчийг:
http://www.mediafire.com/file/grmmn3ojnmg/ASM51.zip линкээс татаж аваарай. Харин энэхүү хөрвүүлэгчийн англи хэл дээрх зааврыг:
Мөн анхан шатны дасгал программуудын жишээг:
AT89C2051 микроконтроллерийн datasheet файлийг:
түүний ассемблерийн хэл дээрх инструкцүүдийн дэлгэрэнгүй тайлбарыг:
http://www.mediafire.com/file/zknt1kgymwm/INSSET.PDF линкээс авч хадгалаарай. Эдгээр бүх файлууд бүгд чухал шаардлагатай учир бүгдийг авч хадагална уу.
MCS-51 бүлийн контроллеруудын дэлгэрэнгүй зааврыг ч мөн аваад хадгалсан байхад илүүдэхгүй. http://www.mediafire.com/file/tyzm1mvnhmz/MCS-51_MANUAL.PDF
За ингээд амжилт хүсье. Асуух тодруулах зүйл байвал соммент үлдээгээрэй.